“Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяны нээлт боллоо

.Graph
2026-03-19

Монголбанк, Монголын Банкны холбоо, арилжааны банкнууд, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран “Дэлхийн мөнгөний долоо хоног-2026” аяныг улс орон даяар өнөөдрөөс эхэллээ. Тус аяны хүрээнд улс даяар хүүхэд залууст санхүүгийн суурь мэдлэг, ойлголтыг түгээж, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх юм.

Аян өнөөдрөөс эхлэн гурван долоо хоногийн турш улс орон даяар үргэлжлэх юм. Үүний хүрээнд банк, санхүүгийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа хүүхэд залуучуудыг халаасны мөнгөө удирдах, санхүүгийн зөв шийдвэр гаргах, хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, чиглэлээр олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах юм.

“Дэлхийн Санхүүгийн Байгууллага”-аас гаргасан судалгаагаар бол өсвөр насныханд мөнгөний суурь ойлголт өгч, зөв дадал суулгахад 15-18 нас хамгийн тохиромжтой нас гэж үзжээ. 

Дэлхийн 170 гаруй улсад жил бүүр уламжлал болон зохион байгуулагддаг тус аянд Монгол Улс 2013 оноос эхлэн нэгджээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд тус аянд 193 мянга гаруй хүүхэд, залуус оролцож, давхардсан тоогоор 3.7 сая иргэнд санхүүгийн мэдлэг, мэдээллийг хүргэж ажиллажээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe