10:00 цагт зарлагдаад байсан чуулганы хуралдаан 3 цаг ирц бүрдэхийг хүлээсээр эцэст нь тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Ардчилсан нам хаврын чуулганы нээлтийн өдөр буюу энэ сарын 16-нд УИХ-ын дарга МАН-ын дарга Н.Учралыг "Нэг бол намын даргаа хий эсвэл парламентыг даргал" хэмээн аль нэг албан тушаал даргын суудлаасаа буухыг шаардсан.
Энэ нь засаглалын тэнцвэрийг хадгалах, эрх ашгийн том зөрчлөөс зайлсхийх бодитой шийдэл гэж үзсэн бөгөөд энэ дагуу хуулийн төслийг боловсруулсан ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг товд оруулж ирээгүй тул ийнхүү зарчмын байр суурьтаа бат зогсож байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл парламентад олонх буюу 68 гишүүнтэй МАН дангаараа ирцээ бүрдүүлж чадсангүй. Ирээгүй гишүүдээс өнгөрсөн хаврын улс төрд нэг тал явсан өмнөх ЗГ, УИХ-ын даргын талд бат зогсож байсан цөөнгүй хүмүүс АН-ын бойкотод хүч нэмжээ. Харин ХҮН намынхан хуралдаа суусан.
МАН-аас чуулганы хуралдаа суугаагүй гишүүд
1. Ж.Алдаржавхлан
2. Н.Алтаншагай
3. Д.Амарбаясгалан
4. С.Амарсайхан
5. А.Ариунзаяа
6. Х.Баасанжаргал
7. О.Батнайрамдал
8. Б.Баярбаатар
9. Э.Болормаа
10. Х.Булгантуяа
11. М.Ганхүлэг
12. Х.Ганхуяг
13. Ц.Даваасүрэн
14. М.Мандхай
15. Ч.Номин
16. Л.Оюун-Эрдэнэ
17. П.Сайнзориг
18. О.Саранчулуун
19. Б.Тулга
20. Ж:Чинбүрэн
21. М.Энхцэцэг
Шадар сайд Х.Ганхуяг орон нутагт томилолттой яваа аж. Алх цохиж чуулган албан ёсоор нээгээгүй тул ирцийн мэдээлэл байршсангүй. Иймээс хэн гадаад томилолтой эмнэлгийн чөлөөтэй байсныг нягтлан харах боломжгүй байлаа.
Сэтгэгдэл үлдээх