Оппенхаймерын авсан ДОЛООН ОСКАР

.
2024-03-11

96 дахь удаагийн Академийн наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа Лос Анжелес хотноо болж өндөрлөлөө.

Энэ жилийн наадамд Кристофер Ноланы найруулсан "Оппенхаймер" кино 13 төрөлд нэр дэвшиж, долоон Оскар хүртсэн юм. Үүнд, 

1. Шилдэг кино

Дэлхийн II дайны үед физикч Ж.Роберт Оппенхаймерыг маш нууц төсөл дээр ажиллахаар болж, тэр нь ч амжилттай болдог билээ. Оппенхаймер болон эрдэмтдийн баг атомын бөмбөг зохион бүтээж, 1945 оны долдугаар сарын 16-нд дэлхийн анхны цөмийн дэлбэрэлтийн гэрч болсон тухай өгүүлэх уг кино 2023 оны шилдэг киногоор тодорлоо. 

2. Шилдэг найруулагч

Тус киноны найруулагч Кристофер Нолан нийтдээ найман удаагийн Оскарын шагналд нэр дэвшиж байсан ч уг шагналыг хүртэж байгаагүй юм. Тэгвэл тэрээр энэ удаад Оппенхаймер киногоор шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байна. 

 

3. Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин

Киноны гол дүр болох Роберт Оппенхаймерын дүрд жүжигчин Киллиан Мөрфи тоглосон. Тэрээр энэхүү дүрээрээ Оскарт анх удаа нэр дэвшиж, тус шагналыг хүртлээ. 

 

4. Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин

Кинонд АНУ-ын Цөмийн энергийн комиссын гишүүн Льюис Штрауссын дүрд Роберт Дауни тоглосон билээ. Тэрээр анх удаа Оскарын шагнал хүртэж байна. 

 

5. Шилдэг хөгжмийн зохиол

Оппенхаймер киноны хөгжмийн зохиолыг Людвиг Горансон бичжээ. 

 

 

6. Шилдэг зураг авалт

Киноны зураглаачаар Хойте Ван Хойтема ажиллажээ. Тэрээр өмнө нь Dunkirk, Interstellar, Tenet зэрэг алдартай киноны зураглаачаар ажиллаж байсан юм. 

7. Шилдэг эвлүүлэг 

Киноны эвлүүлгийг Женнифер Лейм хийжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe