Монгол Улсын ардчиллын үзүүлэлтүүд олон улсын үнэлгээнд мэдэгдэхүйц ахиц гаргасныг Varieties of Democracy Institute (V-Dem)-ийн хамгийн сүүлийн тайланд онцолжээ.
Тус байгууллага дэлхийн улс орнуудын ардчиллын түвшинг олон төрлийн индексээр жил бүр үнэлдэг бөгөөд 2025 оны тайлангаар Монгол Улс нийт ардчиллын индексийн эрэмбэд 6 байр урагшилсан байна.
2024 онд Монгол Улс ойролцоогоор 0.47 орчим үнэлгээтэй, дунд түвшний ардчилалд тооцогдож байсан.
2025 онд Үнэлгээ бага зэрэг өсөж, 0.50 орчим болжээ.
Энэ нь Монгол Улс “сонгуулийн ардчилал”-аас илүү “либерал ардчилал”-ын шинж рүү аажмаар дөхөж буйг илтгэж байна.
Хамгийн онцлох ахиц нь зөвлөлдөх ардчиллын оноо байсан ба 2024 онд 65 орчимд эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 40-р байр болж, 25 байр урагшлан үнэлгээ нь ойролцоогоор 0.45 → 0.55 болж өссөн байна.
V-Dem тайланд дурдсанаар энэхүү өсөлтийн гол шалтгаан нь:
Бодлого боловсруулах шатанд олон нийтийн хэлэлцүүлэг нэмэгдсэн
Шийдвэр гаргахдаа олон талын байр суурь тусгах оролдлого нэмэгдсэн
Парламент болон төрийн байгууллагуудын ил тод байдал, оролцооны механизм сайжирсан
Мөн Монгол Улс дараах дэд индексүүд дээр мөн тогтвортой буюу бага зэрэг өсөлт үзүүлжээ:
Electoral Democracy Index – сонгуулийн тогтолцооны чанар тогтвортой
Participatory Democracy Index – иргэдийн оролцоо бага зэрэг нэмэгдсэн
Civil Liberties – иргэний эрх, эрх чөлөө дунд түвшинд хадгалагдсан
Дүгнэлтэд сүүлийн жилүүдэд Монгол Улсын ардчиллын чанар огцом биш ч алгуур сайжрах хандлагатай ба зөвлөлдөх (deliberative) ардчиллын чиглэлд бодит ахиц гарч, хэлэлцүүлэг, оролцоонд суурилсан шийдвэр гаргалт нэмэгдэж байгаа нь олон улсын үнэлгээнд эерэгээр нөлөөлж байна хэмээн дурдсан байна.
Сэтгэгдэл үлдээх