Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дэд тэргүүлэгч Хуан Жычянтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж байгааг онцлов.
Шадар сайд Х.Ганхуяг, Монгол Улс ӨМӨЗО-той эдийн засаг, дэд бүтэц, хил, боомтын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхэд анхаарч байгааг илэрхийлэв.
Талууд “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, үлгэр жишээ чөлөөт бүс болгон хөгжүүлэх, хилийн боомт болон дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уялдуулан ахиулах, мөн бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Сэтгэгдэл үлдээх