Нислэгийн ухаалаг платформ  skytrip.mn нээлтээ хийлээ

.Graph
2026-03-23

Монголчуудын гадагшаа аялах урсгал нэмэгдэхтэй зэрэгцээд сүүлийн жилүүдэд баталгаагүй байгууллага, хувь хүнээр дамжуулан онгоцны тасалбар, аяллын бүтээгдэхүүн захиалж хохирох тохиолдол олон гардаг болсон. Тэгвэл салбартаа 20 жилийн туршлагатай "One Mongolia Group”-ийн хөгжүүлсэн Skytrip.mn платформоор ганц товч дараад л тэрхүү эрсдэлээс сэргийлж, найдвартай тийз захиалах боломжтой боллоо.  Skytrip.mn платформ нь IATA (International Air Transport Association) буюу Олон улсын агаарын тээврийн холбооны албан ёсны зөвшөөрөлтэй, хиймэл оюуны технологид суурилсан нислэгийн тийз захиалга, аяллын үйлчилгээний цогц платформ юм. 

Уг платформын гол хөгжүүлэлт нь, хамгийн хямд бөгөөд тохиромжтой цагаар нислэгээ сонгох мөн тухайн нислэгийн нэмэлт үйлчилгээний мэдээллийг нэг бүрчлэн мэдсэнээр чөлөөтэй сонгох, мөн нислэгийн хуваарьт гарч болох асуудлуудыг хаана ч, хэдийд ч шийдэж аяллаа үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. 

Гадагшаа аялж буй монголчуудын тоо сүүлийн гурван жилд 29 дахин өсөж, 2024 онд давхардсан тоогоор 3.5 саяд хүрчээ. Энэ нь Монголын аялал жуулчлалын салбар цар тахлын дараах сэргэлтийн үеэс “тэсрэлт”-ийн үед орсны илрэл юм. Тиймээс Skytrip.mn платформ нь нислэгийн тийз дангаар нь захиалахаас эхлүүлээд "хаашаа, хэзээ, яаж, хэдий хэмжээний зардлаар, ямар бичиг баримт бүрдүүлэх үү” гэх зэрэг аялагчдын аялалаа төлөвлөхөд гардаг бүх асуудлыг бодит цагийн горимоор 24/7 хуваариар шийдвэрлэдэг, таны бат “ар тал” гэж ойлгож болно. 

Тус платформыг илүү хялбар, тааваараа ашиглах үүднээс аппликейшн хувилбарыг татаж, гар утаснаасаа хэрэглэх боломжтой.

SkyTrip.mn платформ бүтээгчид “Бидний гол зорилго бол цагийн зөрүү, аяллын мэргэжилтний боломжтой цаг, мэдлэг туршлагын сайн муугаас үл хамааран хүмүүс аяллаа найдвартай, хялбар төлөвлөж, хүссэн үедээ хүссэн үйлчилгээгээ авч чаддаг болох явдал. Товчхондоо, аялагчдадаа сонголт хийх эрх чөлөөг нь бүрдүүлэхийг зорьсон” хэмээн онцоллоо. 

Аялал төлөвлөлтийг хялбаршуулсан Skytrip.mn -ийн давуу талууд

Бодит цагийн горимтой хамгийн хямд үнэ: Олон улсын AMADEUS системтэй холбогдсон бодит цагийн горимоор нислэгийн тийз захиалах боломжтой тул таны хайсан чиглэлд, хүссэн хугацаанд хамгийн ойр, хямд нислэгийг цаг алдалгүй санал болгоно. 

Паспортын ухаалаг скан: Паспортын зурагаа уншуулахад таны мэдээлэл автоматаар, алдаагүй бөглөгдөнө. Жишээ нь, нислэгийн тийз захиалахдаа ганц үсэг буруу шивсэн байхад онгоцны буудал дээр асуудалд орж, нислэгээсээ орхигдож үлдэх эрсдлээс Skytrip.mn–ийн энэүү ухаалаг функц таныг хамгаална.

Төлбөрийн уян хатан сонголт: “Одоо аялаад, дараа төл” гэсэн зарчмаар Storepay, Golomt Digital зээл, Pocket Zero & Pocket Leasing апп-аар дамжуулан өөрийн ажлын онцлог, санхүүгийн төлөвлөлттэй уялдуулан хувааж төлөх сонголтыг бүрдүүлжээ. 

Байгууллага, хамт олонд зориулсан тусгай багц: Ажилчид, хамт олныхоо амралт, албан томилолтыг хиймэл оюунаар шийдэж, байгууллагын хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн үйлчилгээний тусгай багцыг санал болгож буй.

Аяллын чанарт эерэгээр нөлөөлөх мэдээллүүд байршуулна: Орчин үеийн аялагчид ерөнхий бус хамгийн бодит туршлага, чанартай мэдээллийг эрэлхийлдэг зан төлөвтэй. Аяллын давтамж нэмэгдэх тусам монголчуудын аяллын мэдээлэл авах зан төлөв ч хөгжиж, хиймлээр хөөрөгдөөгүй бодит туршлагуудыг илүү үнэлж, аяллын чанараа сайжруулах хариу үйлдэл үзүүлж буйг тур операторууд дунд хийсэн МУИС-ийн аялал жуулчлалын магистрант, судлаач Ш.Жаминагийн судалгаа харуулсан байдаг. Тиймээс #Skytrip систем судалгаатай, хэрэгцээнд тохирсон мэдээллүүдийг цаг тухайд нь угтан хүргэхээр зэхжээ.

Үнэнч хэрэглэгчдэдээ урамшуулах хөтөлбөр: Skytrip платформ /вэбсайт, апплик/ нь хэрэглэгчийнхээ үнэнч байдлыг урамшуулах "SkyPoint" лоялти хөтөлбөртэй. Апп-тай “хамт” аялсан үйлчилгээ бүрээсээ оноо цуглуулж, аялахад таатай нөхцөл, зардал хэмнэх, шинэ туршлага мэдрэх боломжуудаар хэрэглэгчээ урамшуулах бодлогыг барьж байгаа юм байна. Үүний эхлэл болгож аппликейшн татаж суулгасан хүн бүрд 3-р сарын 22-ны нээлтийн өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд урамшууллын бэлэг өгөх нь ээ. 

Нээлтийн урамшуулалд,

1. ГАРЫН БЭЛЭГ: Skytrip апп-ийг татаж, бүртгүүлээд, “Имарт” худалдааны төвийн салбараас  гарын бэлэгээ авна.

2. 7 ӨДРИЙН ДАТАТАЙ СИМ: Платформоор дамжуулан нислэгийн тийз худалдаж авсан тохиолдолд аль ч улсад ашиглаж болох долоо хоногийн дата эрхтэй сим бэлэглэнэ.

Дэлхий даяар жуулчдын огцом өсөлт нь нэг талаар, компаниудыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хурдтай төрөлжүүлэх, чанаржуулж, аяллын соёлыг зөв тийш залах замаар бүтээлч хариу барихыг шаардаж байгаа. Нөгөө талаар, технологийн хөгжил, хиймэл оюуны боломжууд нь хүн нэг бүрийн онцлогт зориулсан аяллын иж бүрэн төлөвлөгөө гаргах зэрэг мэдээлэлд суурилсан үйлчилгээг бий болгосон шинэ эрин үед бид амьдарч байна. Тиймээс нислэгийн тийз захиалга, аяллын үйлчилгээгээр салбартаа мэргэшсэн хамт олон монголчуудын аяллын цаашдын чиг хандлагыг хоёр жил тасралтгүй судалсны үндсэн дээр Skytrip.mn вэб ба  апп-ийг хөгжүүлжээ.

Таны аялал-нислэгийн ухаалаг туслах: SkyTrip

Апп-аа татаад, Аяллаа эхлүүл 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe