“Солонго-1” хороолол долоодугаар сард ашиглалтад орсноор өмчлөх, түрээслэх хүсэлтийг есдүгээр сараас хүлээн авна

.Graph
2026-03-23

Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг энэ гуравдугаар сард баталсан. Журмын хүрээнд “Ногоон нуур-1008 айл”, “Солонго-1,2”, “Залуус-1” зэрэг төслүүдэд иргэдийг хамруулах ажлыг хэрэгжүүлэх юм. 

Иргэд орон сууцны төсөлд хамрагдахдаа цахим мэдээллийн системээр (Дан, Хур) бүх мэдээллээ илгээн сонгон шалгаруулалтад оролцох боломжтой.

Гэхдээ одоогоор орон сууцанд орох хүсэлт авч эхлээгүй байгаа бөгөөд сонгон шалгаруулалт зарласан үед цахимаар мэдээллээ илгээж, төсөлд хамрагдах боломжтой эсэхээ мэднэ. Хүсэлт илгээж буй иргэн болон түүний хамаарал бүхий гэр бүлийн гишүүд өөрсдийн нэр дээр орон сууц эзэмшдэггүй байх шаардлагатай.

Мөн олон хүүхэдтэй гэр бүлийн тухайд дөрвөөс дээш хүүхэдтэй иргэд хамрагдах боломжтой бөгөөд хамгийн бага хүүхдийнх нь насны тоогоор эрэмбэлэх юм байна. 

Сонгон шалгаруулалтаар 2042 өрхийг сонгох төлөвлөгөөтэй байна.

Түрээсийн орон сууцны үнийг 1 м.кв тутамд 11000–15000 төгрөг байхаар зохицуулжээ.

“Солонго-1” төслийн байр долоон сард ашиглалтад орж, ес дүгээр сараас сонгон шалгаруулалт эхлэх төлөвтэй байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe