Хэрэв АНУ Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдвөл Ормузын хоолойг бүрэн хаана гэж анхаарууллаа

.Graph
2026-03-23

Ираны эсрэг АНУ, Израилын эхлүүлсэн дайн дөрөв дэх долоо хоногтоо хүрлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бямба гарагт Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөнө гэж мэдэгдсэн юм. 

Мөн Их Британийн  Ерөнхий сайд Кир Стармер өнгөрсөн шөнө Дональд Трамптай утсаар ярьж, дэлхийн далайн тээвэрлэлтийг сэргээхийн тулд Ормузын хоолойг нэн яаралтай нээх шаардлагатай байгаа талаар хэлэлцжээ. 

Түүний анхааруулгын хугацаа өнөөдөр дуусах бөгөөд хэрэв Трамп ийм ажиллагаа явуулбал Персийн булан дахь АНУ-ын эрчим хүчний болон бусад байгууламжуудыг бөмбөгдөхөөс гадна тус хоолойг бүрэн хаана гэж Ираны эрх баригчид анхаарууллаа.

Хойд талаараа Иран, өмнөд талаараа Оман, АНЭУ-тай хиллэдэг энэхүү усан зам нь орох, гарах хэсэгтээ ердөө 50 км (31 миль) өргөн бөгөөд Персийн буланг Арабын тэнгистэй холбодог.

Тус хоолойгоор сар бүр ойролцоогоор 3000 хөлөг онгоц дамжин өнгөрдөг боловч энэ тоо сүүлийн үед эрс буурч эхэлжээ. AFP мэдээллийн агентлагийн мэдээлснээр, дайн эхэлснээс хойш багадаа 21 хөлөг онгоц цохилтод өртсөн байна.

Дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн 20 орчим хувь энэ хоолойгоор дамждаг байна. Тус хоолой хаагдсанаас хойш сүүлийн дөрвөн жилийн хугацаанд түүхий гарзын тосны үнэ 100 ам.доллароос давж, Европын орнуудад түлшний үнэ 35 хувиар өсөөд байгаа билээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe