BTS хамтлаг дөрвөн жилийн дараах анхны эргэн ирэлтээ Сөүл хотноо үнэгүй тоглолтоор хийж, 100 мянга орчим үзэгч цуглууллаа

.Graph
2026-03-23

Дөрвөн жилийн турш завсарлага аваад байсан  BTS хамтлаг эргэн ирэлтээ хийж, анхны үзүүлбэрээ Сөүл хотын төвд хийлээ. Тэд бямба гарагийн орой хотын төв болох Гванхвамуны талбайд үнэ төлбөргүй тоглолтоо хийж, 100 мянга гаруй хүнийг цуглуулжээ.  

BTS хамтлагийн дэлхийг тойрох аялан тоглолт эхлэх юм. Бүтэн цагийн турш үргэлжилсэн энэхүү тоглолт нь тэдний тав дахь цомог болох “Arirang” цомгийн сурталчилгаа болон аялан тоглолтын нэг хэсэг байсан юм. 

Тоглолтын гол өнгө аясыг орчин үеийн поп хөгжмийг уламжлалт Солонгосын элементүүдтэй хослуулан зохион байгуулжээ. 

Үүнтэй зэрэгцэн Сөүл хотын жижиглэн худалдаа болон зочид буудлын салбарын борлуулалт эрс өссөн байна. Гванхвамүн орчмын GS25 дэлгүүрүүдийн борлуулалт бямба гарагт өмнөх долоо хоногоос дунджаар 233 хувиар өссөн бол тоглолтын талбайтай ойр CU дэлгүүрийн борлуулалтууд мөн 270-547 хувиар өсжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe