Нийслэлийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болж буй үйл явдалтай холбоотой няцаалт өглөө.
Д.Сумъяабазар:
"Миний хувьд зарим хэвлэлээр гараад байгаа мэдээлэлд няцаалт өгөхөд, 2023 оны 12 дугаар сард буюу "Нүүрсний сонсгол"-ын үеэр "Бодь групп"-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар аваад одоогийн хуульзүйн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүйг онцлон хэлье"
Энэ мэдэгдэл нь УИХ-ын гишүүн Л.Оюун‑Эрдэнийн АТГ‑т гаргасан гомдол, Б.Энхбаяртай холбоотой авлигын асуудлыг олон нийтэд мэдээлэх үед Д.Сумъяабазарын нэрийг “Бодь групп”-ын Д.Баясгаланаас 800 мянган ам.доллар авч, Б.Энхбаярт өгсөн гэх утгаар дурдсантай холбоотой юм.
Сэтгэгдэл үлдээх