ИЗНН-аас Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг эсэргүүцэв

.
2024-03-11

Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. 

Тус намаас АН болон МАН-аас бусад 35 намыг нэгдэж сонгуульд оролцохыг уриалж байгаа юм. Гэвч ингэж эвсэхийн эсрэг заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан байна гэв.

Энэ талаар Иргэний зориг ногоон намын дарга Б.Батбаатар "УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 74.2-т

  • Тухайн намд өгсөн нийт саналын дөрөв буюу түүнээс дээш хувийн санал авсан байх,
  • Хоёр нам бүхий эвсэл байвал 5 хувийн санал
  • Гурав буюу түүнээс дээш нам эвссэн бол сонгогчдоос 7 хувийн санал авсан байх гэж заасан байна. 

Өмнөх сонгуульд 1 сая 475 мянган сонгогч санал өгсөн. Одоо 1.6 сая сонгогч санал өглөө гэж бодоход 4 хувь буюу 64 мянган иргэний саналаар УИХ-д суудалтай болно юм байна. Хоёр нам эвсэхэд 80 мянга, гурван нам эвсэхэд 110 мянган сонгогчийн саналаар УИХ-д суудалтай болох юм байна. Энэ бүгдээс харахад, УИХ-ын гишүүний суудлыг өөрсдөдөө л хувааж авахаар харагдаж байгаа юм. Сонгуулийн тухай хуулийг уншаад судалбал, эвслийн давахад хэцүү зүйлс их байна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe