Хууль зүйн сайдыг Б.Нямжав руу 5 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэдээлэлтэй холбоотой хариу тайлбар өглөө

.Graph
2026-03-25

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг цагдаагийн алба хаагчдын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх мэдээллийг холбогдох яамнаас няцаалаа.

Цагдаагийн Ерөнхий газрын 2023 оны төсвийн жилийн цалингийн сангийн хэмнэлт болох 6.5 тэрбум төгрөгийг цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад улсын хэмжээнд ажиллаж буй мэргэжилтэн, жолооч, тогооч, үйлчлэгчээс эхлээд анхан шатны нэгжүүдийн нийт 10.971 албан хаагчдад тус бүр 600.000 төгрөгийг 13 дахь сарын цалингийн урамшуулал хэлбэрээр 2023 онд олгосон.

Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад идэвх, зүтгэл гарган ажиллаж буй цагдаагийн албан хаагчдад дээрх урамшууллыг олгохдоо Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам”, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 заалтыг тус тус үндэслэсэн болно.

Иймд цагдаагийн байгууллагын цалингийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг нь ор үндэслэлгүй, худал ташаа, бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан улс төрийн зорилготой мэдээлэл болохыг мэдэгдэж байна.

Мөн уг асуудалд холбогдон 5 тэрбум төгрөг авсан гэх Б.Нямжав дараах тайлбарыг өгчээ.

Ташрамд дурдахад Б.Нямжав нь өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байгаа билээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe