2026 он гарсаар цагдаагийн байгууллагад KFC хямдрал зарлалаа гэх зарын дагуу иргэд хоол захиалж, цахим залилангийн хохирогч болсон хэрэг бүртгэгдсээр байна.
Дуудлагын дагуу шалгахад, Чингэлтэй дүүргийн оршин суугч О нь цахим орчинд KFC хоол захиалах зорилгоор хуурамч линкээр нэвтэрсний улмаас өөрийн банкны мэдээллийг алдаж, улмаар нэр бүхий банкны данс руу зургаан удаагийн гүйлгээгээр нийт 46,000,000 төгрөгөө алджээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл үлдээх