МАН бүлэг хаалттай хуралдана

.Graph
2026-03-26

МАН-ын дарга чуулганы индэр дээрээс ирц бүрдээгүйг дуулгаж чуулган хаах үеэрээ МАН бүлэгээ хуралдуулж улс төрийн шийдвэр гаргархыг шаардлаа. Энэ нь намын зодоон парламентыг гацааж байгааг таслан зогсоо гэсэн сануулга байж болох талтай. Харин энэ мэдэгдлээс өмнө МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал 5 гишүүн бүлгийн хуралд ирээгүйг нэр цохон тэмдэглэв.

Тодруулбал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, П.Сайнзориг, Х.Баасанжаргал нарын гишүүд бүлгийн хуралдаандаа ирээгүй байгаа аж.

Иймээс шалтгаангүйгээр хуралдаа ирээгүй гишүүдэд хариуцлагын асуудал ярина. "Ир" гэдэг шаардлагаа тавьж байгаа гэв. Мөн МАН дарга засагаа авах эсэх асуудлыг ярих уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд байж болно гэсэн хариулт өглөө. Ийнхүү МАН бүлэг 14 цагаас хаалттай хурал зарлалаа. Хурлаас гарсан шийдвэрээ мэдээлнэ гэсэн юм

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe