Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой маргаан хянан шийдвэрлэхээр болсон нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд холбогдох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.
Учир нь Цэц өөрөө хуулийн дагуу Үндсэн хуулийн заалт, үг үсгийг хөндөх, өөрчлөх тухай агуулга бүхий маргаан шийдвэрлэх эрхгүй байдаг.
Иймд одоогийн Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд зааасан "Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэх заалт Цэцийн гаргах шийдвэрээс үл хамааран хүчин төгөлдөр мөрдөгдөх юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд 4 жил гэсэн нь дээрх зохицуулалтад нийцэхгүй байгаа талаар дүгнэн УИХ нийцүүлэн засах шийдвэр гарах боломжтой.
Сэтгэгдэл үлдээх