Беларус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко Хойд Солонгосын нийслэл Пхеньянд болсон найрамдлын гэрээнд гарын үсэг зурахаар ирэхдээ удирдагч Ким Жон Унд буу бэлэглэжээ. Ким хариуд нь Лукашенкод сэлэм болон түүний хөргийг тамгалсан ваар бэлэглэжээ.
Украинд явуулж буй ОХУ-ын дайныг дэмжигч хоёр улс илүү нягт хамтран ажиллах гэрээ хийж, барууны орнуудаас ирж буй дарамтыг эсэргүүцэхээр тохиролцжээ. KCNA (Умард Солонгос улсын төрийн мэдээллийн агентлаг) хоёр удирдагч хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болсон гэв.
Беларусын Ерөнхийлөгчийн хувьд энэхүү айлчлал нь Хойд Солонгост хийсэн анхных нь юм. Тэд ОХУ-ын Украинд явуулж буй дайныг дэмжсэнийхээ төлөө барууны орнуудаас хатуу хоригууд авсаар байгаа.
Дайны үеэр Умард Солонгос улс ОХУ-д цэргүүдээ нийлүүлж байсан бөгөөд Ким энэ долоо хоногт Путинд илгээсэн захидалдаа "Пхеньян үргэлж Москватай хамт байх болно" гэж тэмдэглэжээ.
Сэтгэгдэл үлдээх