АНУ-ын Сангийн яам өнөөдөр буюу баасан гарагт Америк долларын цаасан мөнгөн дэвсгэртэд Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг нэмэгдэх болсныг мэдэгдлээ.
Энэ нь АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн гарын үсэг цаасан дэвсгэртэд гарч буй анхны явдал юм.
Сангийн сайд Скотт Бессент энэхүү алхмыг АНУ-ын 250 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа гэж мэдэгдэв. Тэрбээр,
АНУ-ын хуульд одоогийн Ерөнхийлөгч болон амьд сэрүүн байгаа хуучин Ерөнхийлөгчийн зургийг мөнгөн тэмдэгт дээр байршуулахыг хатуу хориглодог бөгөөд Ерөнхийлөгчийг нас барснаас хойш хоёр жилийн дараа зоосон мөнгөнд дүрсэлж болно гэж заадаг байна.
Сэтгэгдэл үлдээх