Туул гол дагуу баригдахаар төлөвлөж буй “Туулын хурдны зам” эдийн засгийн болон байгаль орчинд хохирол учруулахуйц байгаа хэмээн олон нийт эсэргүүцэж байна.
Энэ талаар өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд УИХ-ын чуулганаар хэлэлцжээ.
Ингэхдээ дээрх замд холбогдох Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан шинэ тойрог зам буюу 1 дүгээр тойрог зам төслийг санхүүжүүлэх 260.3 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах хүсэлт хэмээн орж ирсэн байна.
Сангийн сайд Б.Жавхлан танилцуулахдаа
Төслийн санхүүжилтийн эх үүсвэр эцэслэн батлагдаагүй, төслийн орлогыг тооцоолохдоо хөдөлгөөний зарчмыг өөдрөгөөр төсөөлсөн байх магадлалтай тул эрсдэлийн түвшнийг дундаж гэж үнэлсэн.
1 дүгээр тойрог зам төсөл нь Шинэ сэргэлтийн бодлого Засгийн газрын 2024-28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бөгөөд тус төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол гудамжнуудын түгжрэл дунджаар 20 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар өсөх ач холбогдолтой.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Аюултай ачаа, бараа Улаанбаатар хотын яг тэг дундуур гарч байгаа. Энэ асуудал дээр энэ тойрог зам болон Туулын хурдны зам бас ямар нөлөө үзүүлэхээр байгаа вэ? Үнэ өртгөө хэрхэн яаж нөхнө гэсэн тооцоо судалгаа байгаа вэ?
НЗД Х.Нямбаатар: Өдөрт дунджаар 180 мянга орчим машин тээврийн хэрэгсэл энэ тойрог болон Туулын хурдны зам дээр гарч үйлчлүүлнэ гэж тооцож байгаа. Тэгээд 1 өдөрт гарч зорчиход хязгааргүйгээр хэдэн ч удаа орж гарсан 5000 төгрөгийн тарифтай байхаар тооцож үзэхэд 10 жилийн дотор уг төсөл өртгөө нөхнө гэсэн тооцоо байгаа. Тэр аюултай ачааг бид нар Туулын зам болон энэ тойрог замаар Улаанбаатар хотоос баруунаас зүүн тийш, хойноос урагш гаргах ийм зохицуулалтыг хийж явахаар төлөвлөсөн.
УИХ-ийн гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
Өчигдөр яаралтай горимоор орж ирээд өнөөдөр эцэслэн батлагдах гэж байгаа өрийн баталгаа гаргах гэж байгаа төслийн тоо баримтыг харахаар километрт нь хуваахлаар 130, 40-өөд тэрбум төгрөгөөр үндсэндээ тойрог зам барина. Үндсэндээ 1 тэрбум долларын өр нэмэгдэх тухайд бид нар алх цохих гэж байна
Нэгдүгээрт нь энэ асуудал маань хэр зэрэг нэгтгэгдсэн, хаана зураг нь хийгдчихсэн, энэний магадлалыг хаана яг яаж хийсэн? Гишүүд ерөөсөө мэдээлэл байхгүй.
Яг өнөөдөр бид нар энэ наадмын урд өдөр өр, зээл нэмэгдүүлэх тухай ийм халгиж цалгисан шийдвэрүүд гараад байх нөхцөл байдал байгаа юм уу гэдэгт бас эргэлзэж байна.
Шийдвэр
Ийнхүү дээрх байдлаар Туулын хурдны замын асуудлыг хэлэлцсэн ч байгаль орчны нөлөөлөл зэрэг нарийн асуудлыг хөндөөгүй байна.
Улмаар АН-ын бүлэг дээрх асуудалд нухацтай хандах шаардлагатай хэмээн 30 минутын завсарлага авсан.
Завсарлагааны дараа
Ийнхүү УИХ-ын 74 гишүүн буюу чуулганы хуралдсан гишүүдийн 70.5 хувиар дэмжигджээ
Сэтгэгдэл үлдээх