Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх өргөдлөө өгч МАН-ын бүлэг хуралдана

.Graph
2026-03-27

Монгол Ардын намын Удирдах зөвлөл дөнгөж сая хоёр асуудлаар хуралдаж дууслаа. Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Улмаар олон улсад өрнөөд байгаа асуудлаар хэлэлцэж өндөрлөлөө. Одоо үргэлжлүүлэн МАН-ын бүлэг 17:00 цагаас хуралдаж Ерөнхий сайдын өргөдлийн талаар хэлэлцэнэ. Дараагийн Ерөнхий сайдад Н.Учралыг Удирдах зөвлөлөөр дэмжсэн гэх яриа байна. Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжинэ гэдгийг өчигдөр илэрхийлсэн билээ. Эхлээд ерөнхий сайдыг парламентаар чөлөөлсний дараагаар дараачийн ерөнхий сайд, УИХ-ын даргын асуудал яригдана.


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe