Шуурхай: УИХ Ерөнхий сайд Г.Занданшатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

Ц.Чимэдцэеэ
2026-03-27

УИХ 18.00 цагаас хуралдаж, 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Засгийн газрын тухай хуульд биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно хэмээн заасан байдаг.

Мөн Чуулганы дэгийн тухай хуулиар дээрх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, үүнээс хойш 7 хоногийн дотор Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн олонх дэмжсэнээр чөлөөлдөг.

Ийнхүү тухайн хуралд оролцох гишүүдийн 50+1 хувийн саналаар Ерөнхий сайдыг чөлөөлөх юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe