Хятадын CNBM компанийн түншлэл Бортээгийн ордод $1 тэрбумын урьдчилгаа өгөх санал өгчээ

.Graph
2026-03-27

“Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж хамтран ажиллах нээлттэй тендерийг өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд зарласан билээ. Уг сонгон шалгаруулалтад 7 компани, түншлэл оролцох саналаа ирүүлсэн байна. 

Дээрх 7 консорциум дунд Хятадын хамгийн том гангийн үйлдвэрийг эзэмшигч Baowu Resources, дэлхийн топ 500 компанийн нэг China National Building Material Group компанийн түншлэл зэрэг Хятадын томоохон компаниудын нэгдлээс гадна Монголын нүүрсний худалдан авагчид болон E-Commodity, Jiayou International, мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцожээ. 

Сонгон шалгаруулалтад оролцсон 7 консорциумаас 5 нь 500 сая ам.доллараас 1 тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр санал болгосон байна. 

Хамгийн их урьдчилгаа төлбөрийг China Energy Materials & Technology Xuzhou консорциум санал болгосон бөгөөд 1 тэрбум ам.долларын урьчилгаа төлбөр өгөхөд бэлэн гэжээ. Уг консорциумд Хятадын тэргүүлэх компаниудын нэг CNBM, Өвөр Монголын нүүрсний топ компаниудын нэг Inner Mongolia Yitai Group, болон түүхий эдийн томоохон трэйдер, хөрөнгө оруулагч Швейцарийн Mercuria компани, Монголын нүүрсний байнгын худалдан авагч Jiayou International Logistics нар багтсан байна.

Үүнээс гадна Монголд үйл ажиллагаа явуулдаг “Эрхэт Түнш” компани 500 сая ам.долларын урьдчилгаа санал болгосон байна. Уг компанийн гол хувьцаа эзэмшигч нь North Mining Investments Pte. Ltd компани, түүний эзэн Li Hongwei юм. Түүний хувьд Монголын уул уурхайн салбарт хэдийнэ танигдсан нэгэн юм. 

Урьдчилгаа төлбөр санал болгосон компаниудыг дор жагсаав. Сонгон шалгаруулалтад оролцсон Монголын “Өсөх Зоос” компани болон Хятадын E-Commodities Holdings Limited компани урьдчилгаа төлбөр санал болгоогүй байна. Үүнээс гад

 

  1. China Energy Materials & Technology Xuzhou Co.,Ltd түншлэл /China National Building Materials Green Energy Co.,Ltd Inner Mongolia Yitai Group Co.,ltd, Jiayou International Logistics Co.,ltd, Mercuria Asia Group Holdings/ - Урьдчилгаа 1 тэрбум ам.доллар
  2. Baowu Resources компанийн түншлэл /Ханжоу CIEC, Inner Mongolia Hao Miao Coal Trade/ -  Урьдчилгаа 600 сая ам.доллар
  3. Монгол саудын ваншин энержи девелопмент ХХК - Урьдчилгаа 600 сая ам.доллар
  4. China Risun group Hong Kong Limited түншлэл /Shenmu City Dianta Town Sunyingcha No.1 Mine/ - Урьдчилгаа 510 сая ам.доллар
  5. “Эрхэт Түнш” ХХК – Урьдчилгаа 500 сая ам.доллар
  6. “Өсөх Зоос” ХХК-ийн түншлэл /Баялаг Энержи Ресурс, Гуандун Жүжян хөрөнгө оруулалт, менежментийн групп/ 
  7. E-Commodities Holdings Limited 


 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe