Олон улсын “Crescendo USA” тэмцээнд Т.Анар-Од тэргүүн байр эзэллээ

Ц.Чимэдцэеэ
2026-03-30

Олон улсын төгөлдөр хуурын нэр хүндтэй уралдаан болох “Crescendo USA” тэмцээнд Монголын авьяаслаг залуу хөгжимчин Т.Анар-Од тэргүүн байр эзэллээ.

Түүний энэхүү амжилт нь Монголын сонгодог урлагийн салбарт шинэ үеийн авьяастнууд хүч түрэн гарч ирж буйн тод илэрхийлэл болж байна.

“Crescendo USA” тэмцээн нь дэлхийн өнцөг булан бүрээс оролцогчдыг татдаг, өндөр босготой, ур чадвар шаардсан уралдаан бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын нэр хүндтэй хөгжимчид, багш нар ажилладгаараа онцлог.

Түүний үзүүлсэн гүйцэтгэл техник ур чадвар, хөгжим мэдрэмж, тайзны илэрхийллээрээ шүүгчдээс өндөр үнэлгээ авч, тэргүүн байрт шалгарсан байна.

Т.Анар-Од нь Монголын үзэгчдэд танил уран бүтээлчид болох жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын том хүү бөгөөд эцэг, эхийнхээ урлагийн замналыг үргэлжлүүлэн, өөрийн гэсэн өнгө төрхийг сонгодог хөгжмийн урлагт бүтээж эхлээд байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe