Олон улсад улсад үүсээд буй дайны шинжтэй үйл явдлын дотоод нөлөөллийг бууруулах хүрээнд Засгийн газраас Тусгай хууль боловсруулан өргөн барихаар бэлтгэж байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдээд байгаа юм.
Тус хуулийн төсөлд тусгагдсан гол асуудал бол төсвийн зарлагыг эрэмбэлж, шаардлагатай тохиолдолд хэрэгжиж эхлээгүй төсөл, арга хэмжээг зогсоох тухай юм.
Улмаар эрчим хүчний 12 томоохон төслийг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ гэв.
Эдгээр төслүүд нь өсөн нэмэгдэж буй цахилгааны хэрэглээг хангах, системийн найдвартай байдлыг сайжруулах, импортоос хараат байдлыг бууруулах зорилготой юм.
Танилцуулгад дурдсанаар 2026 онд 4 төсөл эхлүүлэн 764.04 МВт-ын шинэ эх үүсвэр нэмэгдүүлэх аж.
Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 12 төсөл:
Одоогийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ 1,800 МВт орчим байгаа бол оргил ачааллын үед дутагдал үүсдэг. Харин дээрх төслүүд хэрэгжсэнээр:
Мөн 2030 он хүртэл хэрэгжүүлэх дараагийн шатны төслүүдийн хүрээнд +2,429 МВт-ын хүчин чадал шинээр бий болгохоор төлөвлөжээ.
Эрчим хүчний салбарын эдгээр томоохон хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, аж үйлдвэрийн хөгжлийг түргэтгэх суурь нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх