Балтын тэнгисийн ойролцоо байрладаг ОХУ-ын хамгийн том нефтийн экспортын гарцууд болох Усть-Луга, Приморск болон газрын тос боловсруулах томоохон үйлдвэрийн нэг Кириши гэх томоохон байгууламжууд Украины хүчтэй цохилтод өртлөө.
Эдгээр гурван байгууламжийг онилох ажиллагааг 3-р сарын 23-28-ны хооронд явуулсан гэж Украины цэргийн нисгэгчгүй хүчний командлагч мэдэгджээ.
Финландад төвтэй Эрчим хүч, агаарын судалгааны төвийн (Crea) дүн шинжилгээгээр, ОХУ 2025 онд экспортолсон нийт газрын тосны бүтээгдэхүүнийхээ 22 хувийг Приморск боомтоор, 20 хувийг Усть-Лугагаас боомтоор гаргажээ.
BBC-ийн баталгаажсан зургуудын хүрээнд дараах дүн шинжилгээг хийжээ.

Усть-Луга боомт, 03.27 (зургийг BBC)

Приморск боомт, 03.23 (зургийг BBC)
Ройтерс агентлагийн зах зээлийн мэдээлэлд үндэслэгдсэн тооцоогоор, халдлагын дараа ОХУ-ын газрын тосны экспортын хүчин чадал дор хаяж 40 хувиар буурчээ.
Салбарын эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ өнгөрсөн жил бараг 5 сая тнн шатахуун экспортолжээ.
Мөн таван долоо хоногийн турш үргэлжлээд буй Ираны эсрэг АНУ, Израилын эхлүүлсэн дайнаас хойш тэдний олборлодог Urals түүхий гарзын тосны үнэ огцом өссөн юм. Urals газрын тосны үнэ одоо баррель нь 100 ам.доллар давсан бөгөөд энэ нь 2013 оноос хойш хамгийн өндөр түвшинд хүрсэн дүн юм.

Urals газрын тосны үнэ, Tranding Economics
Гурван улсын мөргөлдөөн эхэлснээр ОХУ хамгийн их ашгийг хүртэж байгаа билээ. Учир нь дэлхийн газрын тосны хэрэглээний 20 хувийг дамжуулан гаргадаг Ормузын хоолой хаагдсанаар Ойрхи Дорнод болон Азийн орнуудад шатахууны хомсдол газар авч, үүнийг хангах гол үүсвэрээр ОХУ-ын Urals газрын тос тодорсон юм. 2026 он эхлэхтэй зэрэгцээд ОХУ-ийн гарзын тосны экспорт огцом өссөн байдаг.
ОХУ-ын нефть, хий, экспортын орлогыг судалдаг Креагийн дүн шинжилгээгээр тус улс гуравдугаар сарын сүүлийн гурван долоо хоногт газрын тосны экспортоос 7.1 тэрбум фунт стерлинг буюу 9.2 тэрбум ам.долларын орлого олсон байна.
Хамгийн том хэрэглэгч хэн бэ?
Эх сурвалж: CREA
Өнгөрсөн баасан гарагт ОХУ-ын Засгийн газар дотоодын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдлын талаар хуралдсан бөгөөд төгсгөлд нь Шадар сайд Александр Новак 4-р сарын 1-нээс шатахууны экспортыг хориглох тогтоолын төсөл бэлтгэхийг Эрчим хүчний яаманд даалгасан талаар мэдэгдсэн.
Харин энэхүү хориг нь манай улсад хамааралгүй болохыг Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас мэдэгдсэн. Учир нь Монгол Улс ОХУ-тай Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2024 оны есдүгээр сард байгуулжээ.
Хэлэлцээрийн гол зорилго нь Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, нийлүүлэлтийг найдвартай, тасралтгүй болгоход оршиж буй юм.
“Centre for Research on Energy and Clean Air”, “International Energy Agency” зэрэг Олон улсын шинжээчид ОХУ-ын газрын тосны салбарын ирээдүйг гурван чиг хандлагаар тайлбарлаж байна. Тэдний үзэж буйгаар дайн эхэлж, газрын тосны үнэ өссөнөөс улбаалан ОХУ богино хугацаанд өндөр ашиг олж байгаа ч дунд болон урт хугацаандаа энэ нь технологи, зах зээлийн шахалтаар аажмаар сулрах төлөвтэй гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх