Хуульч Г.Эрдэнэбатыг УИХ-ын Тамгын газрын дэд даргаар томиллоо

Ц.Чимэдцэеэ
2026-03-31

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд даргаар хуульч Г.Эрдэнэбатыг томиллоо.

Хуульч Г.Эрдэнэбат нь 1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Цагдаагийн дээд сургууль, 1997 онд  БХИС-ийн Удирдлагын сургууль, 2000 онд ОХУ-ын Уралын Улсын хуулийн академийг тус тус дүүргэсэн, хуульч мэргэжилтэй. 1994-1995 онд Хилийн цэргийн офицер, 1995-1997 онд БХИС-д багш, 1997-2000 онд ХЦУГ-ын Захиргаа удирдлагын газарт хуулийн зөвлөх, 2000-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслахаар тус тус ажиллаж байсан.  2010 оноос одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн прокурорын туслах, 2013-2020 онд Ерөнхий прокурорын орлогчоор тус тус ажиллаж байв.

Улсын Их Хурлын Тамгын газар нь хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, гишүүдийг мэргэжлийн дэмжлэгээр хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд дэд даргын албан тушаал нь байгууллагын бодлого, зохион байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe