Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Weibo болон RedNote платформ бараг хүн бүрийн мэддэг Ким Кардашиан, Кендал Женнер, Кайли Женнер нарын ээж Крис Женнерийн зургаар дүүрчээ.
Учир нь Хятадын Z үеийнхэн Крисийн чинээ амжилт, алдар нэр, эд хөрөнгө дуудахын тулд сошиал хаягийн нүүр хуудсаа Крис Женнерийн зургаар солих давлагааг эхлүүлжээ.
Энэ тренд нь Хятадад нэлээд эрчээ авч байгаа бөгөөд сүүлийн гурван хоногт гэхэд л хэдэн зуун Крисийн зураг байршжээ. Тренд эхэлснээс хойш Крисийг ашигласан багадаа 99.000 зураг, бичлэг нийтлэгдэж, 52.9 сая үзэлт авчээ.
Крисийн цэвэр хөрөнгийг ойролцоогоор 190 сая ам.доллар гэж тооцдог бөгөөд түүнийг Женнерийн “эзэнт гүрэн”-ийн толгойлогч гэж ярьдаг.
Сэтгэгдэл үлдээх