Х.Нямбаатар: Би Хан-Уул дүүргийн ЗД-аас зөвшөөрлөө аваад, жагсах эрхээ эдэлсэн

Ц.Чимэдцэеэ
2026-04-01

Хаврын чуулган үргэлжилж байна.

Төрийн ордоны “Их засаг” танхимд Төсвийн байнгын хороо 09.00 цагаас хойш хуралдлаа.

Хуралдаанд  “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), төсөвт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонсож, гишүүд тодруулав.

Тус хуралд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар оролцож байна. Түүнийг даваа гарагаас хойш тус төсөлтэй холбоотой төрийн ажилд зүй бус хандсан талаар олон нийт шүүмжилж, Ерөнхий сайд Н.Учрал өчигдрийн УИХ-ын хуралдаанд оролцох үеэрээ "Тэр Нямбаатараа дууд" зэргээр Нэгдүгээр орлогч Т.Даваадалайг загнаж байсан юм.

Байнгын хорооны хуралдаанд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай холбогдох мэдээллийг өглөө. Үүнд:

Анх 2008 оноос судлагдаж эхэлсэн бөгөөд 2013 онд Засгийн газрын 307 дугаар тогтоолоор албан ёсоор баталсан.

Мөн тухайн онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж, 2014 онд техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ), зураг төсөл бүрэн боловсруулагдсан.

  • УИХ-ын 4 удаагийн тогтоол
  • Засгийн газрын 5 удаагийн тогтоол
  • 30 гаруй дотоод, гадаад судалгаа зэрэгт тусгагдаж, Дэлхийн банк-ны зөвлөмжид багтсан.

Төслийг Улаанбаатар хотын 2020, 2030, 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, түгжрэлийг бууруулах ач холбогдлоороо “нэгдүгээрт эрэмбэлэгдсэн” гэж тодорхойлжээ.

2026 оны байдлаар:

  • Автомашины тоо: 325 мянга → 800 мянга+
  • Өдөр тутмын хөдөлгөөн: 2.4 сая зорчилт болсон нь төслийг шинэчлэх шаардлагыг бий болгож, 2025 онд ТЭЗҮ, зураг төслийг шинэчилсэн байна.

Шинэчилсэн хувилбараар:

  • Нийт урт: ~32 км
  • 6 эгнээ авто зам
  • 7 орц, гарц
  • 9.8 км гүүрэн байгууламж
  • Үлдсэн хэсэг далангаар шийдэгдэнэ

Маршрут нь баруунаас зүүн чиглэлд, Сонгиноос Баянзүрхийн товчоо хүртэл Туул голын хойд эргийн дагуу явна.

Анхны 2013 оны төлөвлөлтөөс гол өөрчлөлт нь:

  • 4 эгнээг 6 эгнээ болгосон
  • Гүүрэн байгууламжийг 1.3 км → 9.8 км болгон нэмэгдүүлсэн
  • Түгжрэлийг 30+ хувиар бууруулна

Уг замыг дангаар нь барихад:

  • Хотын нийт түгжрэлд 34%-иас дээш бууруулах нөлөөтэй
  • Гол гудамж, замуудын ачааллыг 7–30% хүртэл бууруулна
  • Мөн хотын 1, 2-р тойрог замуудтай уялдсанаар Улаанбаатарыг “цагариг бүтэцтэй” хөгжүүлэх суурь болох аж.

Төслийн нийт өртөг 2.3 их наяд төгрөг.  Үүнээс 1.3 их наяд нь гүүр, байгууламж 581 тэрбум нь үерийн далан.

2025 оны ханшаар ойролцоогоор 680 сая ам.долларын төсөвтэйгээр тооцогджээ.

Төслийн гүйцэтгэгчээр 2025 онд БНХАУ-ын Huaon Group шалгарсан байна. Тус компани нь олон улсын дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлсэн туршлагатай гэж танилцуулжээ.

Хуралдаан асуулт хариултаар үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Яагаад нийгмийнхээ байдлыг хүлээж авч, хангалттай мэдээллээр хангаагүй хэр нь ийм байдалд хүрчихэв?

НЗД Х.Нямбаатар: Сонгуульд ялагдсан хүмүүс шүүмжлэх нь зөв. Жагсаал цуглаан хийх нь миний эрх.

Сэтгэгдэл үлдээх

Чөлөөт хэвлэлүүдээ нэр цохон "булли хийж дампууруулъя, чи хөөе гэрээсээ гараад ир, наадхаа хөөж явуул" гэсэн эдгээр үг үйлдлүүдээ тайван зам гэв үү дээ?

Ану

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe