МАН-ын Удирдах зөвлөл 9 цагаас ордонд хуралдахаар тов тараажээ. Үүний араас намын бүлэг Засгийн газрын бүтцийг хэлэлцэх хүлээлттэй байна. УИХ дарга дээрээ тохиролцож, шийдэж чадвал Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ хэлэлцэх аж.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, Соёлын сайдаар ажиллаж байсан Ч.Ундрам сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.
"Эрүүл мэндийн шалтгаанаар Засгийн газарт ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Миний оронд эмэгтэй хүн ажиллаасай гэж хүсэж байна. Бусад бүрэлдэхүүний хувьд саяхан томилогдсон сайд нар үргэлжлүүлэн ажиллаасай гэж бодож байна"
УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Энхбаяр:
"Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой хэвлэлээр гарч байгаа аль ч таамаг үндэслэлтэй харагдаагүй. Би УИХ-ын даргаар ажилллахгүй"
Одоогоор УИХ-ын даргад С.Бямбацогт, С.Амарсайхан нарын нэр яригдаж байна.
2025 оны нэгдсэн чуулганы хуралдаанд С.Бямбацогт 88.9 % ирцтэй оролцсон бол С.Амарсайхан 41.7% ирцтэй оролцжээ.
Сэтгэгдэл үлдээх