УИХ-ын гишүүн Ө.Шижир төрийн тусгай хамгаалалтын эд хөрөнгө ашиглалтын талаар асуудал хөндөн цахим хуудаснаа дараах мэдээллийг нийтэлсэн байна.
Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, түүний улсын дугаар нь төрийн өмчид хамаарах, албан хэрэгцээнд ашиглагдах зориулалттай байдаг. Иймд албан тушаалтан үүрэгт ажлаасаа буусны дараа эдгээрийг хувьдаа шилжүүлэн авах нь хууль, журмын хүрээнд хэрхэн зохицуулагддаг, зөвшөөрөгддөг эсэх нь тодорхой байх шаардлагатай.
Хэрэв төрийн өмчийг хувийн өмчид шилжүүлэх үйл явц ил тод бус, давуу байдал ашигласан бол ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн ноцтой асуудалд тооцогдох үндэслэлтэй.
Энэ асуудал төрийн өмчийн удирдлага, хяналтын тогтолцооны сул талыг харуулж байна.
Сэтгэгдэл үлдээх