С.Бямбацогт: Намаасаа татгалзаж, УИХ-ыг даргалах нь үндсэн хуульдаа нийцнэ

Г.Энэбиш
2026-04-02

УИХ-ын дарга намаасаа татгалзах хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр намууд ойлголцжээ.

АН-ын бүлэг үдээс хойш ээлжит бусаар хуралдаж, УИХ даргад нэр дэвшиж орж ирсэн С.Бямбацогтыг байлцуулан хуралдсан юм. Тус хурлаас УИХ дарга нь намаасаа татгалзах ёстой гэсэн хуулийг төслийг Х.Тэмүүжин нарын гишүүд өргөн барьсан.

Энэ хуулийг яаралтай горимоор хэлэлцэх саналыг АН-ас тавьжээ. Үүнийг УИХ-ын даргын зөвлөл яаралтай хэлэлцэж, яаралтай горимоор чуулганаар оруулах эсэхийг шийдэхээр болжээ.

Хэрвээ УИХ-ын даргын зөвлөлийн хурлаас УИХ-ын даргын томилгоо болон спикер намаасаа татгалзах ёстой гэсэн хуулийн төслийг зэрэг хэлэлцэх нь зөв гэж үзвэл чуулганы хуралдаан зарлах магадлалтай байна.  Гишүүдэд өнөөдөр 19 цагаас чуулганы хуралдааныг зарлаж магадгүй жлын байран дээрээ бай гэсэн зарыг МАН-аас тараажээ. 

С.Бямбацогт: АН-ын бүлгийн хурлаас гарсны дараагаар АН-ын шахалтыг хүлээн авахад татгалзах зүйлгүй. МАН-аас гарч УИХ-ын даргын албан тушаалаа хаших нь зөв. Үндсэн хуульд заасны дагуу улс орны эрх ашгийг нэн тэргүүн тавьж ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Ингэхээр даргын зөвлөлийн хурлын араас чуулган хуралдаж чуулганаар УИХ-ын даргаа асуудлыг хэлэлцэн өнөө шөнөдөө УИХ даргыг томилох магадлал өндөр боллоо. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe