Найзтай нь харилцсан гэх шалтгаанаар бие, эрх чөлөөнд нь халдсан хэрэгт 8 сая төгрөгийн хохирол төлүүлэхээр болжээ

Ц.Чимэдцэеэ
2026-04-03

Насанд хүрээгүй З.Э, Б.М нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс тус бүрд нь 2 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулжээ.

2024 оны зургаадугаар сарын 2-ны өдөр насанд хүрээгүй хоёр хохирогчийг хууран мэхэлж, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачсан байна. Улмаар “найзтай нь харилцсан” гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж, зодож, хувцсыг нь тайлуулан, зургийг нь цахим орчинд нийтэлнэ хэмээн сүрдүүлж, заналхийлсэн хэрэг үйлджээ.

Шүүхээс уг үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэл оногдуулахын зэрэгцээ хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, З.Э, Б.М нараар нийт 8 сая төгрөгийн хохирлыг барагдуулахаар тогтоожээ.

Насанд хүрээгүй этгээдүүдийн дунд хүчирхийлэл, дарамт шахалт, цахим орчны заналхийлэл нэмэгдэж буйг дахин харуулж байгаа бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид болон холбогдох байгууллагуудын анхаарал шаардсан асуудал болж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe