Туулын хурдны замын төслийг олон нийтэд танилцуулаагүй. Зарим үнэлгээгээ хийгээгүй мод бургас хядасан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж тайван жагсаалыг өдөр бүр зохилзохионн байгуулж байна. Анх төслөө зогсоо гэж эхэлсэн жагсаал одоо Хотын даргыг огцрохыг шаардсан болж эрчийг авсан. Энэ бямба гарагт буюу нөгөөдөр талбай дээр жагсахаа мэдэгдсэн.
Хотын дарга Х.Нямбаатар Туулын хурдны замын тухай АН-ын зохиолн байгуулсан хэлэлцүүлэгт оролцоод гарч ирэхдээ удахгүй би маш “аймшгийн мэдээ" дуулгана гэж хэлсэн. Тэр нь Нэгдүгээр тойрог замын тендерийг зарлана гэж хэвлэлд мэдээлсэн юм. Энэ дагуу өчигдөр өөрсдөө лайвдан, хэвлэл мэдээллийг оролцуулахгүйгээр сонгон шалгаруулалтаа зарлаж, шууд дамжуулалт явуулжээ. Үүнээс гол мэдээллийг нь хүргэж байна.
Нэгдүгээр тойрог зам тэрбум орчим доллар буюу 3,2 их наяд төгрөгийн өртөгтэй
Нэг километр нь ₮72 тэрбумын өртөгтэй Туулыйн хурдны зам гэж шуугиж байх зуур дараагийн хотын мега төслийн сонгон шалгаруулалтаа нээсэн нь "Нэгдүгээр тойрог зам" юм. Тус замын нийт өртөг 3,2 их наяд төгрөг гэж тооцвол 1 км нь 128 тэрбум төгрөг болж байна. Үүнд Туулын хурдын замын үнийн дүнг хасч тооцвол арай бага тоо гарна.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ. Тендерийг “Түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зарлажээ. 85 хувийн санхүүжилтийг шалгарсан компани санхүүжүүлж, худалдан авалт зэрэг бүхий л ажлыг хариуцах аж.
Харин Нийслэл нийт санхүүжилтийн 15 хувийг 10 жилд төлж барагдуулж төслөө хүлээн авах байдлаар гэрээлнэ гэж мэдэгдлээ. Энэ нь 480 тэрбум төгрөгийн зардлыг нийслэл хариуцна гэсэн үг болж таарч байна.
Туулын хурдны зам дээр одоо 2,3 их наяд төгрөг бөгөөд одоогоор 1,2 их наядыг нь ирэх жилийн төсөвт суулгах уу? Бонд гаргах уу? Гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Үүн дээр дахиад 500 тэрбум төгрөгийн нэгдүгээр тойрог замын санхүүжилтийг нэмбэл Нийслэл 2 их наяд орчим төгрөгийг шийдэх үүрэг хүлээж байгаа аж. Энэ нь нийслэлийн төсвийн гуравны нэг буюу 3 төгрөг тутмын нэгтэй нь тэнцэх хэмжээний мөнгөн дүн юм.
Хотын зүгээс нэгдүгээр тойрог замын дээр ЗГ-ын баталгаа гаргуулсан байгаа бөгөөд баталгаагаа дахин УИХ-д оруулж хугацааг нь сунгах эрх хүсэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мөн энэхүү замын ажлын хүрээнд 3500 нэгж талбарыг чөлөөлөх аж. Мөн энэ удаад байгаль орчны үнэлгээ хийгдсэн хэмээн хотын дарга мэдээлжээ.

БНХАУ-ын 4 компани тус төсөлд оролцох саналаа ирүүлжээ
Өчигдрийн байдлаар
Нэгдүгээр тойрог замын трассын нийт урт 24.7 км бөгөөд үүнээс 13.7 км нэг түвшний 10 эгнээтэй гол гудамж зам, 2.08 км туннелийн хэсэгтэй, 9.03 км хоёр түвшний гүүр, гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөгджээ. Мөн долоон байршилд олон түвшний дайран өнгөрөх уулзвар, явган хүний гурван гүүр, дөрвөн нүхэн гарцтай. Төслийн нийт санхүүжилт 918 сая ам.доллар. Энэ нь ойролцоогоор 3,2 их наяд төгрөгтэй тэнцэнэ Тус замыг 2028 онд буюу 36 сард багтаан ашиглалтад оруулна гэж тооцжээ.
Хариултгүй үлдсэн асуултууд
Энд мэдээлэгдээгүй мэдмээр байгаа хэсэг бол төсөлд шалгарсан компани өөрийн ажиллах хүч, өөрийн улсаас бараа материалаа оруулж ирж төслөө гүйцэтгэх эсэх Монгол компани авч ажиллуулах эсэх нь асуулт хэвээр үлдэж байна.
Мөн иргэд нэгдүгээр тойрог замаар хэдэн төгрөг төлж зорчих эсэх зэрэг мэдээлэл одоогоор тодорхойгүй байна. Тулын хурдны замаар нэг удаа зорчиход 5000 төгрөг байна гэж албаны хүмүүс мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх