Автомашины ослын улмаас гурван хүн нас барлаа

Ц.Чимэдцэеэ
2026-04-03

Цагдаагийн байгууллагад өнөөдөр 11 цагийн орчимд “Дундговь аймгийн Хөтлийн шар гэх газар машин унасан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. 

Улмаар Toyota Land Cruiser 200 маркийн автомашин замын хажуу руу онхолдож, 3 хүн нас барсан ослыг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан хамгаалах бүсээ тогтмол зүүж анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe