Хэдэн өдрийн туршид гацсан ЗГ-ын томилгоо чуулганы хуралдаанд орлоо. МАН-ын 38 30-аараа талцаж, толхилцон удсан. 5 хоног Монгол улс сайдгүй өдрүүдийг үдсэн. Засгийн газрын бүрэлдэхүүнийг харахад өмнөх Засгийн газарт сайдаар ажиллаж байсан 10 хүн улирч томилогдохоор байна. Харин ИЗНН хагарлын улмаас энэ удаагийн засагт Үндэсний эвслээс шадар сайдаар Н.Номтойбаяр орж ирж байна. Тэс хөндлөн хүнээр салбар удирдуулах гэж байгаа нь Эрүү мэндийн сайдад ЦХХ-ны сайдаар ажиллаж байсан Э.Батшугарыг томилохоор оруулж ирлээ. Түүнийг салбар үсчиж сайд болж байгааг хэрхэн хүлээн авч байгааг асуухад намайг сайн салбарын менежер хийнэ гэж томилж байгаа байхаа гэж мэдэгдсэн юм.
Мөн алдарч уяач З.Мэндсайханд Монгол Улсын сангийн яамыг хариуцуулахаар болсон нь анхаарал татлаа. Угтаа бол сангийн сайдаар Г.Тэмүүлэнг томилно гэсэн албан бус мэдээ хүчтэй явагдаж байсан юм.
Эвдрээд байсан бүлгээр нь ялгаж харвал Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангийн талд 5 сайдын суудал өгчээ. Тодруулбал Хууль зүйн сайдаа 30-ийн бүлэгт өгчээ.
Ингэж хэлэхийн учир шударга ёсны тэмцэл хийх бус хулгайг өмөөрч, хэргийг хав дарах хүн томилогдож байгаа нь хачирхалтай. Харин хуулийн хууль зүйн сайдыг ЗГХЭГ-ын даргаар томилжээ. Гэх мэтээр олон нийтээс шүүмжлэл хүртсэн цөөнгүй хүнтэй ЗГ бүрдлээ.
Харин үндсэн чиглэлийн яамдаас бусад буюу ХЗДХ, Гадаад харилцаа, Эдийн засгийн хөгжил, Сангийн яамны дэд сайдаас бусад 12 дэд сайдуудыг чөлөөлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх