Дулааны V станцын 200 тэрбумын "Нийслэл" бондын арилжаа 75 секундэд биелжээ

Г.Энэбиш
2026-04-06

Нийслэлээс Дулааны V цахилгаан станц (V ДЦС) төслийг санхүүжүүлэх зорилгоор “Нийслэл бонд” гаргасан. Гурван жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг “Нийслэл бонд”-ыг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 200 тэрбум төгрөгийг татан төврүүлэх захиалга амжилттай хаагджээ. Арилжаа нээгдээд 76 секундэд о биелсэн бөгөөд эрэлт өндөр байсныг илтгэж байна. Тус арилжаанд 4 ААН оролцожээ. Анхан шатны арилжаа амжилттай хаагдсан тул хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр нээхээр болжээ.

Тус бондоор татан төвлөрүүлсэн санхүүжилтийг Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой V ДЦС төслийн эхний үе шатанд зарцуулахаар төлөвлөсөн байна. Мөн төслийн эхний блокийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулах бөгөөд дараагийн блок мөн онд ашиглалтад орох аж. Ингэснээр Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулаан, цахилгааны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байгаа билээ. 

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe