Монголын малчдын нэгдсэн холбооноос мэдээлэл хийж, татвар төлөгчдийн мөнгөөр малчны зээл, зээлийн хүүгээ төлүүлэхээс илүү эрсдэлийн даатгалаараа төлүүлэх боломж байгааг мэдээллээ.
Тодруулбал, малчид малчны зээл авахдаа эрсдэлийн даатгалд хамрагддаг байна. Уг даатгал нь Үндэсний давхар даатгалд цуг даатгуулагддаг бөгөөд аливаа эрсдэл гарсан тохиолдолд нөхөн төлөх боломжтой байдаг аж.
Энэ талаар Монголын малчдын холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн "Малчид хоёр төрлийн даатгалд хамрагддаг. Нэг нь малын индексжүүлсэн даатгал, нөгөө нь малчны зээл авахад хийдэг эрсдэлийн даатгал юм. Эрсдэлийн даатгалыг хийлгэхэд Үндэсний давхар даатгалд хамрагддаг. Үндэсний давхар даатгал нь олон улсын "Скор" хэмээх даатгалд даатгагддаг юм байна. Зуд бол байгалийн гамшиг учир малчны зээлийг "Скор" хэмээх байгууллагаар нөхөн төлүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс малчид даатгуулсан газраа хандаж, даатгуулсан газар нь Үндэсний давхар даатгал руу хандаад, Үндэсний давхар даатгал нь цаашаа "Скор" байгууллага руу хандах боломжтой. Зээлтэй малчин байвал төр засгаар биш, арилжааны банкуудаар ч биш эрсдэлийн даатгалаараа төлүүлэх боломжтой байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх