Кибер аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болж, иргэдийн мэдээлэл алдагдах, Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагатай тэмцэхийн тулд хувь хүмүүс аливаа нууц үгээ хүчирхэг байлгах ёстой гэж үзжээ. Мөн "Бод, тэгээд товш" аянг эхлүүлэхээр болсон байна.
Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Кибер халдлага болон иргэдийн мэдээлэл алдагдаж байгаа асуудалтай хэрхэн тэмцэх вэ гэх асуудалтай тулгарч байна. Иргэддээ анхааруулахад банкны нэвтрэх хаяг, бусад мэдээлэлд нэвтрэх нууц үгээ хүчирхэг болгомоор байна. Янз бүрийн линк дээр дарсаныхаа дараа амаа баримааргүй байна. Тиймээс Кибер аюулгүй байдлын зөвлөлөөс "Бод, тэгээд товш" гэдэг уриалгыг гаргаж байгаа юм. Малчид малын хулгайнаас илүү цахим залиланд өртөж байна. Линк дээр дарахдаа болгоомжтой хандахыг уриалъя.
Мөн ЦХХХЯ-аас ийм төрлийн халдлагаас сэргийлэх Нийтийн төвийг байгуулсан. Уг төв нь халдлагад өртөж буй байдалд технологийн талаас туслалцаа үзүүлэх юм. " гэлээ.
Кибер Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанаар гарсан шийдвэр
Сэтгэгдэл үлдээх