Засгийн газрын анхдугаар хуралдаанаар 53 асуудал хэлэлцсэн талаар Шадар сайд Н.Номтойбаяр танилцууллаа.
Төрийн албаны үйл ажиллагааг тасалдуулахгүй хэвийн үргэлжлүүлж, халаа сэлгээ хийхгүй байх талаар Ерөнхий сайд бүх сайдад албан үүрэг өгсөн.
Харин хэмнэлтийн горимын хүрээнд чиг үүргийн давхцал, хувийн хэвшил рүү шилжүүлэх зэргээр төрийн албаны дахин инженерчлэл хийхээр болж, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ахлахаар болсон.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Гангийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар боллоо. Энэ үйлдвэр баригдсанаар 1700 орчим байнгын ажлын байр бий болгож, хамгийн багадаа 1 сая тонн ган үйлдвэрлэж, дотоод хэрэгцээгээ 60-70 хувь хангах, дагаад барилгын материалын үнэ буурах ач холбогдолтой.
Дараам нь алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд бэлэн болж байна. Мөн зэс хайгуулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт эцсийн шатандаа орж байна.
АИ92 түлшний үнэ өөрчлөгдөхгүй. Дизель түлш зах зээлийн үнэтэй уялдаж өөрчлөгдөх боломжтой. Дизель түлшний нөөц бол байгаа. Үнэ бол өсөж байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат
Хүнсний ногооны хүртээмж, чанарыг сайжруулах хүрээнд 1 тэрбум төгрөгөөр 4 төрлийн үрийг авч, зээлээр олгохоор боллоо. Энэ нь 18-19 тнн ногоо болох боломжтой.
Хүлэмжийг хүүгүй, урт хугацаатай зээлээр олгохоор боллоо. Өвлийн хүлэмжийг ашиглахад шаардагдах цахилгаанд 400 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ.
Тариалан эрхлэгчид:
Хаврын тариалалтад шаардлагатай шатахууныг 10 мянган тонн шатахахуунаас нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэхэд сайдын багцаас 16 орчим төгрөгийн төсөв гарган шийдвэрлэнэ
Мөн 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкууд хар жагсаалтад орсон, эх үүсвэр байхгүй гэх шалтгаанаар олгохгүй гэснийг Монголбанканд зөвлөмж өгч, шуурхай олгоно. Мөн хар жагсаалтад орсон ААН эрхлэгчдийн хувьд уян хатан хандар талаар зөвлөмж хүргүүллээ.
Хөдөө аж ахуйн салбарт цаашид хоёр үндсэн чиглэлд онцгой анхаарахаар болсныг онцоллоо. Нэгдүгээрт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хоёрдугаарт Евроазийн бүсийн 5 улстай байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн боломжийг ашиглах шаардлагатай гэж үзжээ. Энэ хүрээнд мах, ургамал, ноос, арьс шир зэрэг бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтална.
Санхүүгийн сахилга хариуцлагын хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан болон бусад сангуудтай холбоотой өр, авлагыг барагдуулах арга хэмжээг эрчимжүүлэхээр болсон байна. Ялангуяа 130 тэрбум төгрөгийн зээл нь төрөөс шууд олгосон санхүүжилт биш, харин арилжааны банкуудаар дамжин, улсын төсвөөс хүүгийн татаастайгаар олгогддог болохыг тодотгов.
Нийслэлийн хүн амын махны хангамжтай холбоотойгоор Засгийн газраас тодорхой үүрэг чиглэл өгчээ. Нөөцийн махны бүрдүүлэлтээс 5 мянган тонн махнаас 3 мянган тонн нь бэлэн байгаа ч түгээлт, хүргэлтийн шатанд доголдол үүссэн байна. Иймд нийлүүлэлтийн сүлжээг сайжруулж, иргэдэд хүргэх ажлыг эрчимжүүлэхийг даалгасан байна.
Газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлын нэг болох төмсний үрийн хомсдолыг шийдвэрлэх арга хэмжээг авч эхэлжээ. 2026 оны гангийн улмаас төвийн бүсэд ургац буурч, Монгол Улсын нийт хэрэгцээний 50-60 хувийг хангадаг бүс нутагт хохирол учирсан байна. Үүнтэй холбоотойгоор 5 мянган тонн төмсний үрийг ОХУ-аас импортлохоор төлөвлөж, тариаланчдад нийлүүлэх ажлыг эхлүүлжээ.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэр газрын дарга Б.Батцэцэг
Төрийн үйл ажиллагааны шинэчлэлийн хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах шийдвэр гаргасан байна. Мөн хяналт шалгалтын тогтолцоонд өөрчлөлт оруулж, төлөвлөгөөт шалгалтыг зогсоож, зөвхөн эрсдэлд суурилсан болон гомдолд үндэслэсэн шалгалтыг хэрэгжүүлэхээр болжээ. Судалгаагаар нийт хяналт шалгалтын 18-20 хувь нь давхардалтай байсан бол нэг аж ахуйн нэгж дээр 3-5 хоногийн зайтай давхар шалгалт хийгддэг байсныг тогтоосон байна.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг зайнаас ажиллуулах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд Монгол Улсад нийт 213 мянга орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Судалгаагаар ажил, амьдралын тэнцвэрийг сайжруулснаар төрийн бүтээмж 30-40 хувиар өсөх боломжтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх