Чуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэж байна

Ц.Чимэдцэеэ
2026-04-09

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 53.2 хувийн ирцтэй эхэлсэн.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр гишүүдийн ирц нэмэгдэж, дээрх төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналыг хуралд оролцсон 87 гишүүнээс 57 буюу 65.5 хувийн саналаар дэмжин эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан УИХ-ийн гишүүдийн ёс зүй, тэднийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн буюу Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг өрнөж байна.

Уг төслийг уржигдар Төрийн байгуулалтын байнгын хороо(ТББХ) хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахыг хуралдаанд оролцсон 14 гишүүн буюу 66.7 хувиар дэмжсэн билээ.

Нэгдсэн чуулганы анхны хэлэлцүүлгээр үзэл баримтлалын хүрээнд уг хуулийн төсөл хэрэгцээтэй эсэхийг тогтдог билээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

Иргэд УИХ-ын гишүүнийг хариуцлагатай байхыг шаардаж байна. Үндсэн хуульд байгаа эгүүлэн татахтай холбоотой асуудал амилахгүй байгаа. Иймд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

УИХ-ын гишүүний үйл ажиллагаа, хариуцлагыг сайжруулах үзэл санааг дэмжиж байна. Жагсаалтын гишүүнийг намын элч төлөөлөгч болгож байгаа зохицуулалтыг дэмжихгүй.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

Х.Баттулгыг чуулганд хэдэн удаа харсныг санахгүй байна. Австралид 2 сараас дээш хуралдаанд ирэхгүй бол хөөдөг

О.Номинчимэг: УИХ-ын гишүүн тангаргаасаа няцсан гэдэгт юуг хамааруулах вэ?

А.Бямбажаргал: Нөхцөлийг нь ёс зүйн хэм хэмжээгээр тогтоохоор байгаа.

Л.Соронзонболд: Ерөнхийлөгч УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой хууль санаачлах эрхгүй эсэх дээр тодруулъя?

А.Бямбажаргал: Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг эдлүүлэх Үдсэн хуулийн заалт мөн хөндөгдөж байгаа

Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарын талаар маргаантай асуудалд УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан хариу өглөө.

Д.Бум-Очир: УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг хуульчлах шаардлага өнөөгийн нөхцөлд зайлшгүй шаардлагатай байна

Тов ёсоор дээрх хэлэлцүүлгийн дараа

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe