Өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан. Харин түрээсийн мопед, скүүтэрийг 16 насанд хүрсэн иргэнд түрээслэх юм.
Сурронтой холбоотой 161 удаагийн зам тээврийн осол гарсны 32 нь хүүхэд хохирсон
2025 оны байдлаар улсын хэмжээнд сурроны хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөн байна. Ослын улмаас 21 хүүхдэд хөнгөн, долоон хүүхдэд хүндэвтэр, дөрвөн хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирчээ. Насны байдлаар нь авч үзвэл 17 настай 16, 16 настай 7, 15 настай тав, 15-аас доош насны дөрвөн хүүхэд гэх стастисик бий.

18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцоно
MNS4598:2025 стандартад зааснаар суррон нь мотоциклийн ангилалд хамаарна.
Тиймээс та суррон унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хүсвэл:
Сэтгэгдэл үлдээх