Хяналтын шатны шүүхийн 4 шүүгчийн сул орон тоонд 16 нэр дэвшигч бүртгүүлснээс нэг нь буюу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр тэнцжээ.
Энэ нь хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт байсан ба 70 онооны үнэлгээтэй. Үүнээс хамгийн багадаа 50 оноо авснаар тэнцдэг.
Дараагийн шат нь ярилцлагын хэлбэртэй, 30 онооны мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт. Үүнээс 20 ба түүнээс дээш оноо авснаар тэнцсэнд тооцно.
Нэр дэвшигч энэ сарын 27-ны 09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд уг шалтгалтдаа оролцох товтой байна.
Дээрх хоёр шалгалтын нийт оноогоор нэр дэвшигчдийг эрэмбэлэн шүүгчийн сул орон тоонд харьцуулж, өндөр оноогоор шалгаруулдаг.
Т.Өсөхбаяр шүүгчийн хувьд өрсөлдөгчгүй тул босго оноогоо давж чадвал Хяналтын шатны шүүхийн шүүгч болох болзлоо хангаж чадна.
Дараа нь сонгон шалгаруулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 10 гишүүн тогтоол гарган Ерөнхийлөгчид өргөн барих ба дахин хянан үзээд, батламжлах юм.
Ташрамд дурдахад Т.Өсөхбаяр шүүгч нь өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд шилдэг хуульчдыг шалгаруулах “Фемида-2025” арга хэмжээнд “Шилдэг хуульч шүүгч”-ээр шалгарч байжээ.
Сэтгэгдэл үлдээх