Үрээ гэсэн эхийн сэтгэл түрээс, тэмцэлд амьдралаа үрсэн өдрүүдэд хөтөлжээ

Д.Халиунаа
2026-04-10

Манай редакц орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой асуудлыг цувралаар хөндөж, холбогдох хууль, дүрэм журмыг сайжруулах бодит нөлөөлөл бий болгохоор зорьж буй билээ.

Энэ удаа хоёр охины ээж, таван бяцхан үрсийн эмээ, өрх толгойлсон эмэгтэй, нэг нүдний хараагаа алдсан ч тэмцсээр яваа Ш.Солонгоогийн түүхийг онцолж байна.

Ш.Солонгоо олон жил хөдөлмөрлөж хуримтлуулсан мөнгөөрөө Баянзүрх дүүрэг дэх “Сувдансондор” хотхон дахь байраа зарж, хоёр охиноо орон байртай болгох зорилгоор 2020 онд “Марч Констракшн”-ы хэрэгжүүлж эхэлсэн “Поларис 3” хотхонд нийт 132 сая төгрөгийн 100 хувийн бэлэн төлөлтөөр хоёр орон сууц захиалсан байна.

Гэрээний дагуу барилга тухайн үед эхэлж байсан ч өнөөдрийг хүртэл, зургаан жилийн дараа ч ашиглалтад ороогүй.

Ш.Солонгоо сүүлийн нэг жилийн хугацаанд байрныхаа асуудлыг шийдвэрлүүлэхээр тасралтгүй хөөцөлдөж, ижил нөхцөлд хохирсон иргэдтэй хамтран тэмцэж байгаа аж.

“Марч Констракшн”-д итгэн зургаан жил хүлээх хугацаандаа түрээсийн байранд амьдарч, нийт 72 сая төгрөгийг зөвхөн түрээсийн төлбөрт зарцуулжээ.

Ингэснээр тэрээр эдийн засгийн хувьд төдийгүй сэтгэл санааны хүнд дарамтад орсон ба "Орон сууцны захилга өгөхөд өнөөдрийнх шиг толгой дүүрэн цагаан үс ч байгаагүй. Сэтгэл санаа муу, ачаалал ихтэй байхаар өрөөсөэ нүд маань ч өрөвсөж байгаа" хэмээж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe