Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүэг боллоо

.Graph
2026-04-10

Хэлэлцүүлэгт барилгын салбарын холбогдох албан тушаалтнууд, судлаачид, мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын салбарын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал дүгнэлт гаргаж, зөвлөмж боловсруулах юм.

Энэ үеэр ХББОС-ын зөвлөх И.Баттөгс:

"Салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хирээр хууль эрх зүйн шинэчлэл, барилгын норм нормативын баримт бичгийн зохицуулалтуудыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэх, инженер техникийн мэргэжилтэй ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх гэх мэт асуудлууд гардаг. Иймд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас

  • Барилгын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/
  • Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/
  • Орон сууцжуулалтын тухай хууль /Анхдагч хууль/
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хууль /Анхдагч хууль/-ийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьж батлуулахаар ажиллаж байна.

Мөн салбарын аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд тулгарч байсан зөвшөөрлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж зөвшөөрөл авахад дунджаар сар зарцуулдаг байсан бол 1-3 хоногт багтаан тусгай зөвшөөрлийг авах боломжуудыг бүрдүүлж хүндрэл чөлөөлөлтүүдийг бий болгож байна. Цаашид аж ахуй нэгжүүдээ дэмжих, үйл ажиллагааг цахимжуулах ажлыг үе шаттай хийж хэрэгжүүлнэ" гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe