ХЭҮК-оос жил бүр Хүний эрхийн талаар тайланг гарган ЗГ холбогдох яамнуудад хүргүүлдэг.
Энэ удаа "Шүүх шинжилгээ ба хүний эрх" сэдвээр бүлэг болгон судалж, тайландаа оруулжээ.
Дүүргүүдийн шүүх шинжилгээний байр хуучирсан, стандарт бус, орон нутаг дахь байрнууд түрээсийн, бага орон зайтай зэрэг түгээмэл нөхцөл байдал илэрчээ. Энэ нууц хадгалах, дээж хадгалах зэрэгт ямар ч стандарт байхгүй тухай онцолсон байна.
Шүүх шинжилгээний туслах ажилтнууд хүнд нөхцөл, шударга бус хөдөлмөрийн хөлсөөр ажилладаг.
Албан тушаалын тодорхойлолд тусгагдаагүй ажил эрхлээд, нэмэлт цалин авдаггүй. ШШЕГ-ын шинжээч эмчийн туслах нь 7 хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт оршуулгын зан үйлд оролцдог. Ингэхдээ ажлын бус цагаар ихэвчлэн шөнөөр, талийгаачийн биеийг засах, ороох, таниулахад зэрэг үйл явцад оролцдог бөгөөд асар хүнд хөдөлмөр эрхэлдэг байна. Талийгаачийг нутаглуулахаас нь өмнө цогцсыг гаргаж гэсгээгээд, биеийг нь засаж бэлтгэдэг. Энэ ажлыг хийсний төлөө ямар нэгэн цалингийн урамшуулал огт боддоггүй нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдгийг 2025 оны ХЭҮК-ийн тайланд тухайлан онцолсон. Шүүх шинжилгээний хүрээлэн нь ХЗДХ-ийн яамны харьяанд хамаардаг аж.
Орон нутагт зуны цагт хөргүүрийн хүрэлцээгүйн улмаас 2 цагаар цогцсыг сэлгэн хөргөдөг.
Шүүх шинжилгээний байгууллагын орон нутагт хөргүүрийн хүрэлцээ хангагдаагүй. Дунджаар орон нутгийн шүүх шинжилгээнд 2-4 хөргүүр байдаг. Үүнээс олон тооны цогцос ирвэл 2 цагаар цогцсыг сэлгэн хөргөгчид хийдэг асар хүнд ажлыг шүүхийн шинжилгээний туслах ажилтнууд гүйцэтгэдэг байна. Ялангуяа орон нутагт зуны улиралд зам тээврийн ослын улмаас ачаалал нэмэгддэг гэв. Энэ нь тухайн ажилтан сэтгэлзүй, эрүүл мэнд, хөдөлмөрлөх цагийг нь зөрчсөн хөдөлмөрлөх эрхийн зөрчил үүсгэж байгаа талаар онцолжээ. Эдгээр хүмүүс нэмэлт хүний нөөцгүй заримдаа 24 цагаар орны ажилтангүй хөдөлмөрлөж байгааг ЗГ-аас анхааралдаа авч шийдэх ёстой, тулгамдсан асуудал болжээ. Зөвхөн хөдөлмөрлөх цаг цалин хөлснөөс гадна бүтэн цагаар цогцостой ажиллаж байгаа ажилтнуудын сэтгэл засал зэрэг бусад чиглэлээр анхаарал хандуулах шаардлагатай болжээ.
Сэтгэгдэл үлдээх
Цогцостой ажилласны нэмэгдэл цөөн ажилчид л авдаг. Ажилчиддаа ялгавартай ханддаг байгууллага. Орон нутгийн нөхцөл үнэхээр хүнд байдаг.
zochin
Дэмжих үү?
0 0Ih zow asuudal hondjee tanai site iinhn er ni ih undesleltei hondoh ystoi sedwuudiig niitledg sn site gj harj bgaa. Amjilt husey.
Anu
Дэмжих үү?
0 0