Хаврын чуулган үргэлжилж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлж, 12.00 цагийн орчимд завсарлан үдээс хойш 14.00 цагаас үргэлжилсэн юм.
Ийнхүү Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Гадаад зээллэгийн эх үүсвэрээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөлд тус тус санхүүжилт олгох юм байна.
УИХ-ын 27-р тогтоолд өөрчлөлт оруулахаар боллоо.
Монгол Улсын эдийн засаг, нийгэм, инфляцыг тодорхойлогч хэрэглээний сагсанд томоохон хувь эзэлдэг газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газарт олгох юм. Улмаар уг бензиний 5 хувийн гаалийн албан татварыг тэглэх юм байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар боллоо.
22 дугаар зүйлийн 22.9.6 дахь заалтын “баг,” гэсний дараа “Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн үндэсний шигшээ баг, түүний харьяалагддаг спорт холбоо,” гэж нэмэх ганцхан зохицуулалттай байна.
Ж.Баярмаа нарын 40 гишүүний санаачилсан Харбины гэрээг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэнгүй.
“Харбины гэрээ” гэж нэрлэгдээд байгаа Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрт тусгагдсан нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой асуудал юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед тус гэрээнд нүүрсийг хэт доогуур үнэлсэн хэмээх асуудал үүсээд байсан юм.
Сэтгэгдэл үлдээх