Орон сууцны үнэ өмнөх сарынхаас 1.8% нэмэгджээ

Ч.Соёлжингоо
2024-03-13

ҮСХ-оос мэдээлснээр хоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11%, өмнөх сараас 1.8%-аар нэмэгджээ. Тухайлбал хуучин орон сууцны үнэ өмнөх жилээс 10.4%, шинэ орон сууцных 11.7%-аар өссөн байна. Улаанбаатарт шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.9 сая, хуучин орон сууцных 3.7 сая төгрөг байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe