Танилц: Парламентын засаглалтай улсуудын гишүүд гэмт хэрэгт холбогдон хариуцлага хүлээсэн кейсүүд

.Graph
2026-04-13

Парламентын гишүүдийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хуулийн төслийг чуулганаар оруулж ирсэнээр нийгмийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Энэхүү хууль нь парламентын дархлааг үгүй хийж, парламентын ардчиллыг үгүй хийж байна гэх өнцгөөр тус хуулийг шүүмжлэх хэсэг их байна. Тэгвэл Олон улсад парламентын засаглалтай улсад гишүүд ёс зүйн хариуцлага хүлээдэг үү? гэдгийг шүүж үзлээ. Ингэхэд ёс зүйгээс эхлээд гэмт хэрэгт холбогдсон бол гишүүнээсээ түтгэлзээд зогсохгүй, хорих ял эдэлсэн кейсүүд цөөн биш байна. 

 

                                                                              Owen Paterson (Их Британи)

Оуэн Уильям Патерсон (1956 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн) нь Их Британийн Консерватив намын гишүүн асан, улс төрч бөгөөд 1997–2021 оны хооронд Умард Шропшир тойргийг төлөөлөн парламентын гишүүнээр ажилласан.

Тэрээр Ерөнхий сайд Дэвид Кэмероны Засгийн газрын үед хоёр чухал албан тушаал хашиж байсан бөгөөд. 2010–2012 онд Умард Ирландын хэрэг эрхлэх сайд, 2012–2014 онд Байгаль орчин, хүнс болон хөдөө аж ахуйн сайдаар ажилласан юм. 2021 онд парламентын Ёс зүйн комиссын шалгалтаар түүнийг цалинтай лоббид оролцсон, ёс зүйн дүрэм зөрчсөн гэж дүгнэсний дараа тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Парламентын гишүүнээс огцорсон юм.

                     Imran Ahmad Khan (Их Британи)

Имран Насир Ахмад Хан (1973 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн) нь Их Британийн улс төрч асан бөгөөд хожим гэмт хэрэгт ял шийтгэгдсэн. Тэрээр 2019 оны Их Британийн Парламентын сонгуулиар Уэйкфилд тойргийн УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2022 он хүртэл ажилласан.

Ахмад Хан Консерватив намын нэр дэвшигчээр сонгогдсон боловч 2021 оны зургадугаар сард намын “whip” буюу намын сахилгын дүрмийн дагуу гишүүнчлэлээс хассан. Улмаар 2022 онд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт шүүхээс гэм буруутай гэж үзсэний дараа намаас хөөсөн байна.

2021 онд түүнийг 2008 онд 15 настай хүүтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн бөгөөд тэрээр уг ялыг эрс няцааж байсан. Гэвч 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Лондоны “Southwark Crown Court” шүүх түүнийг гэм буруутайд тооцсон байна. Үүний дараа тэрээр 2022 оны 5 дугаар сарын 3-ны өдөр парламентын гишүүнээс огцорч, 5 дугаар сарын 23-ны өдөр 18 сарын хорих ял авсан бөгөөд 9 сар хоригдсоны дараа 2023 оны 2 дугаар сард суллагдсан байна.

                                                            David Chaytor (Их Британи)

Дэвид Майкл Чайтор (1949 оны 8 дугаар сарын 3-ны өдөр төрсөн) нь 1997-2010 оны хооронд Бури Нортын парламентын гишүүн байсан бөгөөд Британийн Хөдөлмөрийн намын улс төрч асан. Тэрээр 2009 оны Их Британийн

Британийн Парламентын зардлын дуулианы дараа ял сонссон анхны парламентын гишүүн болсон юм.

2009 оны 6 дугаар сарын 2-ны өдөр тэрээр дараагийн сонгуульд парламентад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдэж байсан. 2010 оны 12 дугаар сарын 3-ны өдөр тэрээр парламентын зардлын нэхэмжлэлтэй холбоотой худал тайлан гаргасан хэргээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 2011 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхээс 8 сарын хорих ял оноожээ. Түүнийг 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрийн хорионд шоронгоос суллажээ. 
 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe