ТӨК-иудаас 8,4 их наяд төгрөгийн зөрчил илэрчээ

.Graph
2026-04-13

Төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 8.4 их наяд төгрөгийн 648 зөрчил илэрснийг Үндэсний аудитын газар мэдээллээ.

Үүнээс 323 зөрчилд буюу 5.9 их наяд төгрөгт албан шаардлага, 612.9 сая төгрөгт төлбөрийн акт, 152.6 тэрбум төгрөгт хариуцлага тооцуулах албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн таван асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шийдвэрлэжээ.

Төрийн өмчийн томоохон компаниудаас Эрдэнэс Тавантолгой ХК-ийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр нийт 5.3 их наяд төгрөгийн зөрчил илэрч, хязгаарлалттай дүгнэлт өгчээ.

Мөн Дулааны III цахилгаан станцын санхүүгийн тайланд 28.3 тэрбум төгрөгийн алдаа илэрснийг залруулах зөвлөмж өгчээ. Тус компани 2025 онд 209.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан нь өмнөх оноос 20 орчим хувиар өссөн үзүүлэлт болж буй ч 2.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласныг аудитын тайланд дурдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe