Өнөөдөр буюу даваа гарагт орон сууцны захиалгын хохирогч болсон 100 гаруй иргэн тэмцлээ эхлүүлж, шинэ Засгийн газарт дуу хоолойгоо хүргэхээр цуглаад байна.
Жагсагчид дуу нэгтэйгээр тэмцлээ өрнүүлж байгаа бөгөөд 20 гаруй барилгын компанийн захиалгатай холбоотой асуудал яригдаж байна.
Дээрх компаниуд иргэдээс захиалга авснаас хойш багадаа 5-6 жил барилгаа барилгүй царцаажээ. Иймд захиалга өгсөн иргэдийн итгэл, тэвчээр тасарч ийн тэмцэж эхэлсэн аж.
Жагсагчдын зүгээс:
Жагсагчид өнөөдөр 16:00 цаг хүртэл дуу хоолойгоо хүргэх бөгөөд 14 хоногийн дотор дорвитой арга хэмжээ авахгүй бол дараагийн шат болох өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ.
Иргэн Б.Должинжав: Бидний мөнгийг авч, барилгаа эхлүүлчихээд 5-6 жил царцаасан эдгээр барилгын компаниудад итгэж, хүлээсээр одоо туйлдаа хүрлээ. Энд цугласан шалтгаан гэвэл бид зөвхөн шийдэл хүсэж байна. Бид өнөөдөр захын нэг хүнд мөнгөө өгөөд хулхидуулаагүй. Бүрэн зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг барилгын компанид итгэж захиалга хийсэн. Гэтэл ийм нөхцөл үүсээд буй нь бүхэл бүтэн улсын хууль тогтоомж, түүний хэрэгжилт хэчнээн сул байгааг харуулж байна. Шинэ Засгийн газрыг удирдаж байгаа Н.Учрал сайдад хандаж хэлэхэд энэ үүсээд буй асуудал руугаа өнгийгөөд нэг хараач. Яаралтай ажлын хэсэг байгуулж, эдгээр компаниудад арга хэмжээ авч, бидний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна.
Манай редакц орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой асуудлыг цувралаар хөндөж, холбогдох хууль, дүрэм журмыг сайжруулах бодит нөлөөлөл бий болгохоор одоогоор гурван дугаар сурвалжилга бэлтгэсэн билээ.
Видео сурвалжилгуудыг дараах линкээр үзнэ үү.
Сэтгэгдэл үлдээх