Ерөнхий сайд “Туулаа хамгаалъя” хөдөлгөөнийхний албан бичигт хариу өгчээ. Туул голоо хамгаалъя гэсэн иргэд сүүлийн 20 орчим хоног өдөр бүр 12 цагаас тайван жагсаал хийж энэхүү Туулын хурдны замын ажлыг түр биш бүр зогсоохыг шаардаж байгаа. Тэд жагсахын хажуугаар Туул голыг хамгаалах үүрэг хүлээсэн төрийн бүх шатны байгууллагад албан бичгээр хандаад байгаа юм.
Тэгвэл албан бичгийн эхний хариу ЗГХЭГ-аас иржээ. Тус албан бичигт Албан шаардлагын дагуу Засгийн газраас Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамандаа үүрэг өгч Туулын хурдны замын төслийг шалгахаар болжээ. Хэрэв хууль зөрчсөн нь тогтоогдвол тус төслийг зогсоох үндэслэл болж болзошгүй байна.

Сэтгэгдэл үлдээх